• Slidebg1
  • Slidebg1

МӨРӨӨДЛИЙН АВТОМАШИН ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААН 2017

Toyota нь уран бүтээлч хүүхдүүдийн дунд Dream car  (Мөрөөдлийн машин) гар зургийн уралдааныг 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа ба 4 дэх жилдээ Монгол улс уг уралдаанд оролцох гэж байна.
Оролцох насны ангилал
-    8 хүртэлх нас хүүхдүүд
-    8-11 нас хүртэлх хүүхдүүд
-    12-15 насны хүүхдүүд
Цаасны хэмжээ: 400ммХ550мм илүүгүй. Тохиромжтой хэмжээ А3
Зургийн төрөл: Бүтээл зургийн ямар ч төрлөөр байж болно. Компьютер график ашигласан болон хамтарсан бүтээлийг хүлээж авах боломжгүй.
Бүтээлийг хүлээж авах хугацаа:
-    2016.12.14-2017.02.10

Үндэсний, олон улсын шалгаруулалт:
-    Toyota Motor Corporation-н Монгол дахь албан ёсны борлуулагч Таван Богд ХХК, Мөнххада ХХК, Хэт Моторс ХХК нь 3 насны ангилалд Dream car  (Мөрөөдлийн машин) гар зургийн нээлттэй уралдааныг зарлаж, материалыг хүлээн авч, өөрийн компани дээр хүлээн авсан гар зургуудаас 3 насны ангилалд тус бүр нэг шилдэг бүтээлийг шалгаруулан Toyota Motor Corporation-н Монгол дахь Төлөөлөгчийн Газарт хүлээлгэж өгнө.
-    Toyota Motor Corporation-н Төлөөлөгчийн Газар нь албан ёсны борлуулагч 3 компаниас ирсэн шилдэг 9 бүтээлээс 3 насны ангилалд тус бүр 1 шилдэг бүтээлийг шалгаруулан Япон луу олон улсын Dream car (Мөрөөдлийн машин) уралдаанд илгээснээр Олон улсын уралдаанд Монголоос оролцсон шилдэг бүтээл нь тухайн насны ангилалд шалгарсан тохиолдолд оролцогч хүүхэд, асран хамгаалагчийн хамт Япон орноор аялах эрхээр шагнагдана.
-    Toyota Motor Corporation-н Төлөөлөгчийн Газар нь олон улсын Dream car (Мөрөөдлийн машин) уралдааны үр дүн зарлагдсаны дараа Монголоос оролцсон шилдэг бүтээлийн эзэн хүүхдүүдийг асран хамгаалагчийн хамт  хүлээж авч, үр дүнг танилцуулна.

Таван Богд ХХК-ийн шалгаруулалт:
-    Таван Богд ХХК нь өөрийн компани дээр хүлээж авсан гар зургуудаас 3 насны ангилалд тус бүр 1 шилдэг бүтээлийг шалгаруулна. Шилдэг бүтээлийг Таван Богд ХХК-ийн удирдлага шүүн шалгаруулна. Таван Богд ХХК нь гар зургийн уралдаанд оролцогч хүүхдийн бүтээлийг хүлээж авснаар тус хүүхэд, түүний асран хамгаалагчийн өмнө ямар нэг эрх зүйн хариуцлага хүлээхгүй болно.

Бүтээлийг “Таван Богд” ХХК-ийн Тoyota төв дээр авч ирж өгөхдөө бүртгэлийн маягт бөглөнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг : Таван Богд ХХК, Маркетингийн менежер Г.Золбоо. Утас : 9411-2207

Лизинг