Бидний тухай

Таван Богд ХХК нь 1995 онд Япон улсын “FujiFilm” корпорацийн албан ёсны дистрибьютерийн эрхийг авснаар түүхийн хуудас эхлүүлсэн бөгөөд, 2013 оноос эхлэн дэлхийд автомашин үйлдвэрлэлийн салбарт борлуулалтаараа тэргүүлэгч Японы “Тoyota” брэндийн автомашиныг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна. Мөн 2015 оноос эхлэн Монголын зах зээл дээрх нийт Toyota брэндийн автомашинуудад сэлбэг, засвар үйлчилгээг үзүүлэх зорилготой дэлхийн стандартад нийцсэн Toyota Засвар үйлчилгээний төвийг бүтээн байгуулж, Япон улсын Toyota Мотор Корпорацийн албан ёсны зөвшөөрөлтэй TASS-н гэрээнд гарын үсэг зурснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Түүнчлэн манай компанийн борлуулж буй автомашины худалдан авагчдад санхүүгийн таатай нөхцөл, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Таван Богд Финанс ББСБ” ХХК-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.