Тэтгэмж, тусламж

Таван Богд ХХК ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхааран “Гэр бүлээ батлуулсаны, шинэ хүүхэдтэй болсоны, гэнэтийн осол, аюулын, гачигдлын “ гэх мэт олон төрлийн мөнгөн тэтгэмж, тусламжийг олгодог.

Даатгал

Ажилтнуудаа ажилд орсон өдрөөс нь эхлэн Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг ба ажлын байрны онцлогоос хамааран гэнэтийн ослын даатгал, хариуцлагын даатгалд хамруулдаг.

Олон нийтийн арга хэмжээ

Ажилтнуудын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, өөрийгөө нээн харуулах боломж олгох, багаар ажиллах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор “Бүтээлч Таван Богдчууд” аяны хүрээнд олон сонирхолтой тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг. Мөн жил бүр өвөл, хавар, зун, намрын улиралд салбар компанийн нийт ажилтнуудыг хамруулсан хөгжилтэй амралт, зугаалга, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Нийгмийн хангамж

Таван Богд ХХК хэмжээнд 3 сараас дээш хугацаагаар ажилласан ажилтнуудад нэмэлт купоны урамшуулал олгодог. Купон нь Таван Богд ХХК салбар компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээнээс сонгон худалдан авахад зориулагдсан үнийн дүн бүхий эрхийн бичиг бөгөөд энэ нь цалингаас гадна нэмэлт хангамж юм.

Шагнал урамшуулал

Жил бүр ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэлийг үнэлж, салбар компани бүрээс өндөр гүйцэтгэлтэй ажилтныг шалгаруулан “Гадаадад аялах эрхийн бичиг”-ээр шагнаж урамшуулдаг. Эрхийн бичгээр шагнагдах ажилтнуудын тоо жилээс жилд өсөж байна. Мөн  тэргүүний ажилтнуудыг жил бүр шалгаруулдаг ба мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг.

Эрүүл мэнд

Бид ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн урьдчилсан үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг. Энэ нь ажилтны одоогийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөхөөс гадна ирээдүйд учирч болох эрүүл мэндийн асуудлыг урьдчилан мэдэж сэргийлэх зорилготой.

Спорт заал

Ажиллагсдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор ажилтнууддаа сагсан бөмбөг, гар бөмбөг, агаарын болон ширээний теннис зэрэг сонирхолтой спортын төрлүүдээр хичээллэх боломжийг бүрдүүлэн өгдөг.

Хөнгөлөлт

Ажилтандаа хоол, гар утасны хөнгөлөлтийг эдлүүлэхээс гадна албан ажилд ашиглах унааг холбогдох журмын дагуу олгодог.