“Toyota Land Cruiser автомашины төрөлх нутаг”

“Toyota Land Cruiser автомашины төрөлх нутаг” гэж яригддаг Yoshiwara үйлдвэрийн тухай танилцуулгыг хүргүүлж байна.

Yoshiwara үйлдвэр нь Toyota Group-н Toyota Auto Body Co.,Ltd-н гол үйлдвэрүүдийн нэг бөгөөд анх 1962 онд нээгдэж Land Cruiser FJ series-г үйлдвэрлэж эхэлсэн байна.
Манай Монголын хэрэглэгчдийн итгэлийг олсон Toyota LC200 загварын автомашины Япон дахь үйлдвэрлэлийн 70% нь Aichi мужийн Toyota хот дахь Yoshiwara үйлдвэрт, 30% нь мөн Aichi мужийн Tahara хот дахь Tahara үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Yoshiwara үйлдвэр өдөрт 2 ээлжээр нийт 3,185 ажилтан ажилладаг ба Land Cruiser 200 автомашиныг өдөрт 642 ш-г үйлдвэрлэн гаргадаг байна.
Хуйлаастай төмрөөс эхлэн хэв гаргах хэсгээр дамжин автомашин үйлдвэрлэгдэж эхлэх ба загвараас шалтгаалан 2-4 хоногийн дараа анх орсон төмөр маань бүтэн автомашин болж гардаг.
Үйлдвэрээс 90 сек тутамд 1 ш Land Cruiser 200 автомашиныг үйлдвэрлэн гаргадаг нь гайхалтай.
Yoshiwara үйлдвэр нь Land Cruiser 200 автомашиныг угсрах даа 95%-г бүрэн автомат роботоор, 5%-г гар аргаар угсран үйлдвэрлэдэг ба энэхүү автомашин нь нийт 8,000 орчим эд ангиас бүрддэг бүрддэг байна.
Land Cruiser Yoshiwara үйлдвэр нь бүх дэлхийн хэмжээнд борлуулагдаж байгаа Lexus LX570 автомашиныг үйлдвэрлэн гаргадаг цорын ганц үйлдвэр юм.

goo.gl/qguhN1

Манай фейсбүүк хуудаст нэгдээрэй

Сүүлийн 1 жилийн хугацаанд манай Toyota Mongolia Official хуудасны like-н тоо 14,115-с 68,245 болж өссөн ба өдөрт дунджаар 150 like нэмэгдэж байсан байна.
Өдөр тутмын болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын тухай мэдээллийг энэхүү хуудсаараа дамжуулан тасралтгүй хүргэж байх болно. Like дарсан FB хэрэглэгчиддээ баярлалаа.

https://www.facebook.com/ToyotaOfficialMongolia/

Хөнгөлөлттэй үйлчилж байна

Манай засвар үйлчилгээний төв нь 11.30-г дуустал нийт Toyota автомашин эзэмшигчдэд засвар үйлчилгээ, тос тосолгоо, сэлбэгийн худалдан авалтанд 10% хөнгөлөлтийг үзүүлж байгаа ба өнөөдрөөс тус хөнгөлөлтөн дээр гишүүнчлэлийн картын 5%-10% хөнгөлөлтийг нэмж олгож эхэллээ.
Жич: Prius болон 1800 СС хүртэлх хөдөлгүүрийн багтаамжтай автомашины хөдөлгүүрийн тос солих хөнгөлөлттэй үйлчилгээнд дээрх хөнгөлөлтүүд хамаарахгүй.

Toyota засвар үйлчилгээний төвийн утас: 7577-7979.
Сэлбэгийн мэргэжилтний утас: 9599-2205, 9599-2206

Нээлттэй өдөрлөг

Яг одоо Таван Богд ХХК-н Toyota үзэсгэлэнгийн танхимд Toyota-н шинэ автомашинуудыг танилцуулах "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-т болж байна. Утас: 9411-2201, 9411-2202, 9411-2203, 9411-2204, 9411-2205.

ШИНЭЧЛЭГДСЭН БАРТААТ ЗАМЫН ХААН TOYOTA LAND CRUISER 200-Г “ТАВАН БОГД” КОМПАНИ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Монголчууд бидний хот, хөдөөгүй унаж заншсан автомашин бол яахын аргагүй Toyota брэндийн Land Cruiser автомашин билээ.

 2016 он гарахын өмнө Тoyota Motor Corporation бартаат замын хаан гэгдэх Land Cruiser 200 автомашиныг  өөрчлөлт хийн, хэрэглэгчидэд дахин танилцууллаа. Шинэ загвар нь дараах байдлаар өөрчлөгдсөн байна:

 Урд, хойд гэрэл болон автомашины нүүр хэсэг шинэчлэн илүү сүрлэг болсон.

  • Салоны хувьд илүү гоёмсог болж, хянах самбар ашиглахад хялбар болсон.
  • Урд суудлын ард 11.6 инчийн дэлгэц, ухаалаг утасны утасгүй цэнэглэгч зэрэг сүүлийн үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон.
  • Гадна өнгөнд бор болон хар хөх өнгүүд нэмэгдсэн.
  • Дотор салонд бор савхин сонголт бий болсон.

 Toyota Motor Corporation-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Таван Богд” ХХК нь энэхүү хүлгийг 2 жил, 20,000 км-ийн дотор 3-4 удаагийн тос, шүүр солих үйлчилгээг үнэгүй дагалдуулан, мөн өвөл цаг ирсэнтэй холбогдуулан Bridgestone брэндийн 4 ш өвлийн дугуйны хамт санал болгож байна.

 Худалдан авагч “Таван Богд Финанс” ХХК-ийн  60 сар хүртэлх хугацааны лизингээр дээрх автомашиныг худалдан авах боломжтой бөгөөд зээлийн нөхцлийн хувьд 20- 40 хувийн урьдчилгааг төлөөд ам.долларын 0.8- 1.0, төгрөгийн 1.6- 2.0 хувийн хүүтэй зээлээр худалдан авах юм.

Хуурамч накладны сөрөг үр дагавар

Оригналь наклад ба тухайн наклад үйлдвэрлэгчийн лицензээр бүх шаардлагыг хангасан наклад сонгохыг зөвлөж байна. Манай орны зах зээлд борлуулагдаж буй нийт накладны 80% нь Хятад улсаас орж ирдэг дууриамал сэлбэг байдаг.

Хуурамч накладны сөрөг үр дагаварууд:
-Дууриамал накладтай автомашины дугуй болон обуд нь харалсан байдаг ба автомашины тормоз ачааллын үед 400-700 градус хүртэл халдаг
-Оригналь наклад дор хаяж 3 жил болдог бол дууриамал наклад жил хүрэхгүй хугацаанд элэгддэг.
-Хямд үнэтэй хэдий ч чанаргүй.
-Тоормозлох үед хэт бутрамтгай материалаар хийгддэг хуурамч накладнаас гарах үртэс цонх онгорхой явах үед машины салхиар дамжин кабинд орж ирэн, амьсгалах явцад уушгаар дамжин хүний биед орж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ба цаашлаад хорт хавдар үүсгэх аюултай хэмээн үздэг. Жишээ нь: Европын холбооны улсуудад хуурамч накладыг хийсэн материал хүний биед маш их хор нөлөөтэй учир худалдаалахыг хориглосон байна.
-Хуурамч наклад ачааллын үед хэт халснаар ачааллаа дийлэхгүй халж, улмаар автомашин тоормосны зам уртасдаг байна. Ингэснээр зам тээврийн осол гарах нэг шалтгаан болдог байна.

Оригналь наклад нь:
-Автомашин үйлдвэрлэгчдээс дилерүүдэд нийлүүлдэг оригналь сэлбэг үнийн хувьд өндөр хэдий ч эдэлгээний хугацаа урт
-Нягт ихтэй ба хуруугаар үрэхэд арзгар биш, ихэвчлэн цайвардуу өнгөтэй байдаг
Монголд хуучин машин ихтэйгээс гадна жолооч нар дуураймал, хуурамч сэлбэг хэрэглэхийн зэрэгцээ автомашиндаа стандартын бус сэлбэг тавих нь авто ослын тоо нэмэгдэж байгааг анзаарах хэрэгтэй.

Эр хүн таны эрхэм сонголт 3,1 сая төгрөгийн бэлэгтэй

Монгол дахь Toyota Мотор Корпорацийн албан ёсны дистрибьютор “Таван Богд” ХХК нь Япон улсаас Монголын зах зээлд Toyota брэндийн автомашиныг борлуулж, нийт Toyota брэндийн бүх төрлийн автомашинд сэлбэг засвар үйлчилгээ үзүүлдэг билээ.

“Таван Богд” ХХК Ардын хувьсгалын 94 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 809 жилийн ойн баяр наадмыг угтан хийморлог эр хүн таны чимэг болох Toyota Land Cruiser 200 автомашиныг бүх загвар, өнгөний сонголттойгоор борлуулж байна. Тус компани нийт үйлчлүүлэгчдийнхээ худалдан авалтанд чанар аюулгүй байдлаараа дэлхийд танигдсан Bridgestone брэндийн 4 ширхэг дугуй, Toyota брэндийн оригналь сэлбэгийн багц бүхий 3,1 сая төгрөгийн наадмын бэлэгтэй худалдааг 7 дугаар сарын 10 хүртэл зарлаж байна.

Домогт Land Cruiser нь 60 гаруй жилийн туршид 4WD болон найдвартай байдлаараа тэргүүлэгч байсаар ирсэн билээ. Харин одоо бат бөх байдал, хүч чадлын хувьд улам илүү болж туулах чадварыг нэмэгдүүлэх шинэ инновацийг эзэмшсэнээр шинэ үеийн 4WD-ийн Ноёлогч болоод байна. Бат бөх болон найдвартай байдлаараа дэлхийд шалгарсан энэхүү загвар нь хэрэглэгч та бүхний тав тухыг хангах үүднээс гадна болон дотор талын бүхий л хэсэг дээр анхаарал хандуулж ажилласан бөгөөд дэлхийн хамгийн хүнд ширүүн нөхцөлд туршигдан батлагдсан дэвшилтэт технолгитой. Жолоодлогын 5 төрлийн нөхцөлд тохируулан сонголт хийснээр энэхүү хувьсах систем нь шавар, элс, сул хайрга зэрэг шарвалт гулгаа ихтэй зам эсвэл хад чулуу бартаа ихтэй зэргээр нь харгалзан нөхцөл байдалд нийцсэн жолоодлогыг хийх боломжийг олгох болно.

Жинхэнэ эр хүний унаа бол сайн морь, сайхан машин гэдэг. Хүний амьдралын хэрэглээ болсон автомашин заавал гоё ганган байх шаардлагагүй ч чанартай, аюулгүй байдлыг найдвартай хангасан, тав тухтай, Монголын замын нөхцөлд тохирсон байх нь хамгаас чухал билээ. Таны сонголт мэргэн байх болтугай.

"Ирээдүйд хөтлөх торгон жолоо" Toyota Мотор Корпораци

“Toyota” Корпораци 2 дахь жилдээ Наадмын түншээр ажиллаж байна


Япон улсын №1 брэнд “Toyota” Мотор Корпораци хоёр дахь жилдээ Улсын их баяр наадмын түншээр хамтран ажиллаж байгаа бөгөөд үүнд “Таван Богд” ХХК болон Хэт Моторс, Мөнххада ХХК тус тус 7 дугаар сарын 11-13-ны Баяр наадмын өдрүүдэд хамтран ажиллах болно. Та амралтын өдрүүдээрээ Чингисийн талбайд байрлах “Toyota” үзэсгэлэнгийн танхимаар зочлон Toyota брэндийн хурдан хүлгүүдийг үзэж сонирхоорой. Та бүхэнд бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Мөн Баяр наадмын бүх нийтээр амрах өдрүүээр Toyota засвар үйлчилгээний төв болон үзэсгэлэнгийн танхим 7 дугаар сарын 14,15-нд ердийн цагийн хуваариар ажиллах тул хөдөө орон нутгийг зорин аялалд гарахаар төлөвлөж буй нийт жолооч нарыг хүрэлцэн ирж автомашиныхаа аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

“OFFROAD-2015” Land Cruiser Сонирхогчдын уулзалт уралдаан

Таван Богд” ХХК нь Хаан банктай хамтран 6 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Хустайн нурууны Молцог элс хэмээх газар нийт Land Cruiser Сонирхогчдын дунд гурав дугаар уулзалтыг зохион байгуулж, нийт хүрэлцэн ирсэн автомашинуудын дунд хувийн болон багийн элсэн дунд уралдах тэмцээнийг зохион байгуулаа. Энэхүү үйл ажиллагаанд нийт 45 гаруй Land Cruiser маркийн автомашинууд болон 100 орчим зочид хүрэлцэн ирсэн бүтэн өдрийн арга хэмжээ болж өндөрлөсөн бөгөөд 1,9 сая төгрөгийн шагналын сантай хувийн ганцаарчилсан болон багийн тэмцээнд дүнг гаргаж, тэргүүлсэн багт “Шилжин явах цом”, өргөмжлөл, мөнгөн шагнал болон Toyota брэндийн гарын бэлгийг гардуулан өглөө. Энэхүү уулзалт, уралдаан нь цаашид “Таван Богд” ХХК-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах болно.

Аялал жуулчлалын үзэсгэлэн-2015

 Зун цагийн аялалын найдвартай хүлэг TOYOTA

Та аялалд гарахад бэлэн үү? Зургадугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Улаанбаатур -2015” аялал жуулчлалын үзэсгэлэнд “Таван Богд” ХХК Toyota брэндийг сурталчлан оролцлоо. Уг үзэсгэлэн нь Монгол улсад аялал жуулчлалын салбарт үйлчилгээ үзүүлдэг, аялуулдаг, бараа бүтээгдэхүүн борлуулдаг байгууллагуудын үйлчилгээ, мэдээллийг нэг дороос авах боломжийг хэрэглэгчдэд олгодог юм. Энэ үеэр “Таван богд” ХХК Toyota брэнд Говь ХК болон Жуулчин ХХК-тай хамтран ажиллаж энэхүү үзэсгэлэнд оролцсон бөгөөд дээрх компаниудын хамтран тохижуулсан үзэсгэлэнгийн талбай олны анхаарлыг татаж байсан нь сайшаалтай.

Мөн энэ үзэсгэлэнгийн үеэр аялж явахдаа гэрэл зураг хэрхэн авах тухай анхны мэдэгдэхүүн болон загас барих, ууланд авирах арга техник, үер ус байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх болон машины хөнгөн гэмтлийг хэрхэн засах зэрэг сэдвүүдээр сонирхолтой сургалтуудыг зохион байгуулсан юм.

“Улаанбаатар Авто экспо-2015” үзэсгэлэн зохион байгуулагдлаа

  

Дэлхийн шилдэг автомашины брэндүүд нэг дор цугладаг “Ulaanbaatar Auto Show 2015” үзэсгэлэнг Мишээл экспо төвд 6 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд МАДА буюу Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциациас 5 дахь жилдээ зохион байгуулж, Toyota брэндийн албан ёсны дистрибьютор “Таван Богд” ХХК оролцлоо. Уг үзэсгэлэнд Ford, Hyundai, Jeep, Kia, Nissan, Volkswagen, Subaru  зэрэг брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн загварын автомашинууд танилцуулагдаж, Монголын томоохон банк санхүүгийн байгууллагууд болон автомотив салбартай холбоотой жижиг дунд компаниуд оролцож өөрсдийн үйл ажиллагааг хүрэлцэн ирэх зочдод зориулан нэг дор танилцуулж, үйлчилгээг улам ойртуулсан шинэлэг үзэсгэлэн болж өндөрлөлөө. Toyota брэндийн хувьд Land Cruiser 200, Land Cruiser VX Petrol Lux, Land Cruiser Prado загварын автомашинуудаа онцлон олон нийтэд танилцуулж, зөвхөн энэхүү үзэсгэлэнд зориулан Land Cruiser GX Diesel MT загварын автомашиныг “Онцгой үнэ”-ээр буюу 110 сая төгрөгөөр худалдан авахыг санал болгосон бөгөөд үзэсгэлэнгийн үеэр хаана ч байхгүй зээлийн хамгийн бага хүү болон уян хатан нөхцөлийг санал болгодог “Таван богд Финанс ББСБ”-ын зээлийн эдийн засагч нар хэрэглэгчдэд шинэ автомашин худалдан авах лизингийн зөвлөгөө өгч ажиллаа. Үүний зэрэгцээ үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочдод Олон улсын стандартад нийцсэн Toyota засвар үйлчилгээний төв шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж буй тухай мэдээллийг хүргэн, танилцуулснаар ихэд баярлан хүлээж авч байлаа.

Олон улсын стандартад нийцсэн Тоёота засвар үйлчилгээний төв нээгдлээ

    Автомашины салбартаа дэлхийд тэргүүлэгч “Тоёота Мотор Корпораци”-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Таван Богд” ХХК-ийн бүтээн байгуулсан “Тоёота засвар үйлчилгээ” -ний төвийн нээлтийн үйл ажиллагаа 4 сарын 13 -ны өдөр болж өнгөрлөө.

Энхэл донхолтой замаас автомашинаа, өөрийгөө хамгаалахын тулд...

Улс орны хөгжлийг бид замаар нь дүгнэдэг. Зам дагаж хөгжил ч гэж ярьдаг. Гадаад улс оронд аялаад ирэхдээ бид ямар сайхан энхэл донхолгүй замтай юм бэ гэсээр ирдэг.

Манайд “Зам гэж там” учраас арга ч үгүй биз. Замын асуудал автомашин эзэмшигчдийн хувьд бөөн асуудал. Хөдөөний биш хотын төвийн, шинээр тавигдаад дууссан зам ч хэдхэн хоногийн настай болохоор