Дадлага хийх оюутанд тавигдах шаардлага

Таван Богд Групп нь  танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх оюутнуудыг хүлээн авч тэдгээрийн онолын мэдлэгийг баталгаажуулах, практик дадлага олгох, бизнесийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах, ирээдүйн чадварлаг боловсон хүчин болоход нь туслах зорилгоор тухайн оюутан болон сургуулийн хүсэлтийг нь үндэслэн дадлага хийх зөвшөөрөл олгодог бөгөөд улмаар чадварлаг төгсөгчдийг ажилд урьдаг.

Оюутан

Намайг Мандахбаяр гэдэг. Би “Эм Ай Ю” дээд сургуульд бизнесийн чиглэлээр суралцаж байхдаа  Монголдоо томоохонд тооцогддог Таван Богд Группийн Бизнес хөгжлийн газарт дадлага хийж байсан ба өндөр мэдлэг туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн хамт олны дунд ороод  ажиллахад, сурч мэдэх үлгэр жишээ авах зүйл эхний өдрөөс авахуулаад л маш их гарч байсан. Энэ дадлагын хугацаанд байгууллагын дотоод уур амьсгал, ажлын таатай орчин нөхцөл зэрэг олон зүйл нь үнэхээр сэтгэл ханамжийг бүрдүүлэхүйц бөгөөд ажиллах урам зоригийг төрүүлмээр санагдсаныг тэмдэглэмээр байна. Дадлагын хугацаанд хийж гүйцэтгэсэн үүрэг даалгавруудаар дамжуулан компьютерийн, гадаад хэлний болон сурч буй мэргэжилтэйгээ холбоотой олон практик мэдлэгийг олж авсан билээ.